• Skip to content
  • Jump to main navigation and login

Nav view search

Navigation

  • Нүүр хуудас
  • Мэдээллийн хөтөлбөр
  • Манайхан теле сэтгvvл
  • Америк хэмнэл
  • Study in the USA
  • Бусад

Search

Open menu
  • About us (Бидний тухай)
  • Contact us (Холбоо барих)
  • Цагийн хүрдээр ...

Нүүр хуудас

UMON TV-ИЙН НЭВТРVVЛЭГ ( TАНЫ СОНОРТ, “ЧИНГИС ХААН-850” )2012.05.13

Details
Created: Sunday, 13 May 2012 13:35
Hits: 3317

•  TАНЫ СОНОРТ:
    1.АНУ дахь МУЭСЯ-наас мэдээлж байна.
    2.Вашингтоны Монгол Сургуулийн “Эрдмийн баяр”
    3.“Палеонтологи / Динозавр”-ын үнэгүй сургалт болон музейн аялал

•  “ ЧИНГИС ХААН-850 ” ОЛОН УЛСЫН МОНГОЛ СУДЛАЛЫН ХУРЛЫН ТОЙМ. Энд дарна уу.

Read more ...

UMON TV-ИЙН НЭВТРVVЛЭГ (" Эмэгтэй таны хөгжил") 2012.04.12

Details
Created: Thursday, 12 April 2012 17:15
Hits: 795

Энэ удаагийн хөтөлбөрөөр МЭХС-аас зохион байгуулсан Америк дахь монгол эмэгтэйчүүдийн " Эмэгтэй таны хөгжил " сэдэвт анхдугаар чуулга уулзалтанд тавигдсан илтгэлvvдийн vргэлжлэл, урлагийн тоглолтууд, тус чуулга уулзалтыг ивээн тэтгэсэн компаниудын мэдээлэлийг ЭНД ДАРЖ vзнэ vv.
Илтгэлvvд
1.  "Эрүүл биед саруул ухаан оршино "  Анагаах ухааны магистр, эх барих эмэгтэйчүүдийн тэргүүлэх зэргийн эмч ,"Эмчийн үг " нэвтрүүлгийн хөтлөгч Г.Оюунбилэг
2.  "Xүүхдийн насанд олонтоо тохиолдох мэс заслын эмгэг " Хүүхдийн болон бөөрний мэс засалч,клиникийн профессор Г.Эрдэнэчимэг
3.  “Хүний бие мах бодь оюун санаа” “Хүний бие мах бодь оюун санаа, энерги” номын зохиогч, бариа засалч Д.Байгалмаа
4.  "Идэхийн гамшиг ба гайхамшиг " Чуулганыг зохион байгуулагчид

Read more ...

UMON TV-ИЙН МЭДЭЭЛЛИЙН ХӨТӨЛБӨР (2012.05.05)

Details
Created: Saturday, 05 May 2012 17:24
Hits: 2915

Энэ удаагийн дугаарт: Мэдээлэл.сом вэб сайтын админ Өлзийхутаг захиралтай “Америк Монголын Хvvхдийн нийгэмлэг” Хvvхдийн Урлагийн Анхдугаар уралдааныг Чикаго хотноо амжилттай зохион байгууллаа, Вашингтон хотноо “Хvvхдийн эрхийг хамгаалах асуудлаар” сэдэвт 18-р бага хурал боллоо, Шинэхэн байгуулагдсан “Монгол Америкийн Оюутнуудын Холбоо”-ны удирдах зɵвлɵлтэй  сэтгvvлч Д.Адилзаяагийн хийсэн ярилцлага, ОУХМ Нямаагийн Энхээ Бразил Улсын Биеийн Тамирын Алдар Цол, ɵргөмжлөл хvртлээ, "Надад хэлэх үг байна" сэдэвт оюутны илтгэлийн тэмцээний II шатны шалгаруулалт боллоо зэрэг мэдээ, мэдээллийг дэлгэрvvлэн vзvvлнэ. Энд дарна уу.

Read more ...

UMON TV (АЭХ-ны тэргүүн Оюунгэрэл "Үгээ бусдад хэрхэн хүргэх вэ")

Details
Created: Saturday, 07 April 2012 17:14
Hits: 842

Энэ оны 3 сарын 10, 11-ний өдрvvдэд Монгол Эмэгтэйчvvдийн Хөгжлийн Сангаас америк дахь монгол эмэгтэйчүүдийн " Эмэгтэй таны хөгжил " сэдэвт анхдугаар чуулга уулзалт зохион байгуулсан билээ. Тус чуулга уулзалтанд  уригдсан зочдоос өөрийн мэргэшсэн салбартаа амжилт үзүүлсэн чадварлаг оюунлаг олон эмэгтэйчүүд илтгэл тавьсаныг та бvхэндээ цуврал болгон vзvvлж байна. Ингээд энэ удаа Монголоос уригдан ирсэн Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн Оюунгэрэлийн тавьсан " Үгээ бусдад хэрхэн хүргэх вэ " илтгэлийг толилуулъя. Энд дарна уу.

Read more ...

UMON TV-ИЙН НЭВТРVVЛЭГ (Xөдөлмөрийн баатар, ТШ Ш.Бира)

Details
Created: Saturday, 21 April 2012 17:23
Hits: 3484

АНУ дахь Монгол Соёлын Төвөөс Монгол Улсын Элчин Сайдын Яамтай хамтран зохион байгуулдаг “Монгол судлалын цуврал лекц” нь зөвхөн Вашингтоны төдийгүй Америкийн монголчуудын мэдлэг, оюунд тустай арга хэмжээ юм. Энэ удаагийн лекцийн зочноор Монголын түүх, соёлыг олон улсын хэмжээнд судлахад амьдралаа зориулсан Монгол Улсын хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, академич Ш.Бира гуай уригдан  оролцож, “Монголын Тэнгэрийн Үзэл ба Дэлхийчлэл” сэдвээр лекц уншсаныг та бvхэндээ хvргэж байна.Энд дарна уу.

Read more ...

Мэдээллийн хөтөлбөр (Ж.Лхагвасүрэнгийн 100 насны ой болон...)2012.03.31

Details
Created: Saturday, 31 March 2012 17:06
Hits: 858

Энэ удаагийн мэдээллийн хөтөлбөрт: Ард олноо “Залуу жанжин” нэрээр алдаршсан Монгол Улсын баатар, ХХ зууны Монголын гарамгай цэргийн зүтгэлтэн хурандаа генерал Жамъянгийн Лхагвасүрэнгийн 100 насны ойд зориулсан  дурсамж-уулзалт Иллионойс мужийн Чикаго хотод боллоо, Загвар зохион бүтээгч З.Олонбаяр монгол улсын газрын зургийн хэлбэр бүхий эвлүүлдэг тоглоомoo АНУ-ын нийслэл дэхь Монгол сургууль, Колородагийн монгол сургуульд бэлэглэлээ, Канадын Торонто хотноо Ази Судлалын Нийгэмлэгийн жил тутмын хурал амжилттай болж өнгөрлөө, аврал итгэлт Дээрхийн гэгээнтэн IX Богд Жэвзүндамба хутагт нирваан дүр үзүүлсэнд хүндэтгэл үзүүлсэн, хойдын буяны ёслол Виржиниа мужийн Charlottesville хотын Даш Чойлин хийдэд боллоо, “Интоор Цэцэглэхүй” хаврын баяр Вашингтон Ди Си хотод эхэллээ зэрэг мэдээ, сурвалжлагууд орж байна. Энд дарна уу.

Read more ...

More Articles ...

  1. UMON TV-ийн нэвтрvvлэг (Орлоо.ком-ийн 7 жилийн ойд зориулсан цэнгvvн)

Page 62 of 71

  • Start
  • Prev
  • 57
  • 58
  • 59
  • 60
  • 61
  • 62
  • 63
  • 64
  • 65
  • 66
  • Next
  • End
Copyright © 2025 UMONTV. All Rights Reserved.
Joomla! is Free Software released under the GNU General Public License.