• Skip to content
  • Jump to main navigation and login

Nav view search

Navigation

  • Нүүр хуудас
  • Мэдээллийн хөтөлбөр
  • Манайхан теле сэтгvvл
  • Америк хэмнэл
  • Study in the USA
  • Бусад

Search

Open menu
  • About us (Бидний тухай)
  • Contact us (Холбоо барих)
  • Цагийн хүрдээр ...

Нүүр хуудас

UMON TV-ийн нэвтрvvлэг ("Memorial Day”, “Монгол Судлалын бага хурал”-2)

Details
Created: Saturday, 21 May 2011 17:36
Hits: 852

UMON TV-ийн Монголд  “NTV” Tелевизээр  гардаг цагийн хуваарьт  бага зэрэг өөрчлөлт орлоо. 2 долоо хоног бvрийн Бямба гаригт 19.35 минутаас  30 минутаар цацагддаг байсан манай эфир  өнгөрсөн 7 хоногоос эхлэн  2 долоо хоног бvрийн Бямба гариг бvрт 15.35 минутаас гарч дараа өдөр нь буюу Ням гаригт өглөөний 8.30 минутаас  давтан гарч байна.
АНУ жил бvрийн  5 сарын сvvлийн 7 хоногийн Даваа гаригт Америкийн Vндэсний баяр  “Мемоrial Day”-Дурсгалын өдрийг тэмдэглэн өнгөрvvлдэг уламжлалтай.  Дайн тулааны талбарт алтан амиа алдсан эрэлхэг зоригт дайчдаа дурсан энэ жилийн  дурсгалын өдрөө өнгөрсөн Даваа гаригт буюу 5 сарын 30-нд тэмдэглэн өнгөрvvллээ. Энэ тухай бэлтгэсэн сурважлагыг эхлээд vзvvлнэ.


Дараа нь Америк дахь Монголчуудын дунд зохиогдож байгаа арга хэмжээнvvдийн хамгийн том нь гэж хэлж болох Лос Анжелес хотноо болж байгаа “Монголын соёлын өдрүүд”-ийн арга хэмжээнд  Монголын Иргэний бүртгэл мэдээллийн төвөөс ирсэн албаны хүмүүс Монгол Улсын хүн амын шинэчилсэн бүртгэл тооллогод Лос Анжелесийн монголчуудыг хамруулж байгаа тухай товч мэдээлэл хvргэнэ.

Read more ...

UMON TV-ийн нэвтрvvлэг ( ХАМБЗ-ийн хурал, ЭТК-Монголд 20 жил, Фото мэдээ...) 2011.05.01

Details
Created: Friday, 29 April 2011 16:38
Hits: 904

 

UMON TV ээлжит мэдээллийн хɵтɵлбɵртɵɵ Хойд Америк Монголын Бизнесийн Зɵвлɵлийн 21 дэхь удаагийн ээлжит хурал, “Америкийн Монгол Судлалын Тɵв”, АНУ дахь “Монгол Соёлын Тɵв” хамтран 4 дэхь жилдээ хийж буй ээлжит уулзалт, “Монголын Андууд” ТББ-аас  зохион байгуулсан “Энх тайвны корпус Монголд 20 жил” арга хэмжээ, Лос Анжелесын Монгол Оюутны Холбооноос зохион байгуулсан “Надад хэлэх ҮГ байна” буюу Америк дахь Монгол Оюутны өдөрлөг, Лос Анжелесийн Монголчуудын Холбооны санаачлагаар энэ оны 06 сарын 03, 04-ний ɵдрvvдэд болох “Монгол Соёлын ɵдрvvд”-ийн тухай дэлгэрэнгvй мэдээлэл зэргийг орууллаа.
 Мɵн ойрын ɵдрvvдэд Америкийн Монголчуудын дунд болох  vйл явдлуудын мэдээлэл багтлаа. Энд дарна уу.

Read more ...

UMON TV-ийн нэвтрvvлэг (ЛA-Cоёлын өдрүүд, Монгол Судлалын бага хурал-1)

Details
Created: Saturday, 14 May 2011 17:23
Hits: 851

Монголд NTV Телевизийн цэнхэр дэлгэцээр  2 долоо хоног бvрийн Бямба гаригт 15.35 цагаас, Америкт Виржиниа мужийн Арлингтон, Файрфах болон бусад 10-аад дvvргvvдийн чɵлɵɵт ТВ-ийн сувгаар нэвтрvvлгээ хvргэдэг UMON TV-ийн ээлжит дугаар эхэлж байна. Энэ оны  6-р сарын 3-8-ны хооронд  Лос Анжелес орчмын Монголчуудын холбооны санаачлагаар  зохиогдох  “Монголын соёлын өдрүүд”-ийн мэдээллийг эхлээд та бvхэндээ хvргэнэ. Дараа нь АНУ дахь ЭСЯ, “Монгол соёлын тɵв”-ийн хамтран зохион явуулдаг “Монгол судлалын бага хурал"-ын эхний салбар хуралдаанууд дээр тавьсан илтгэлийг толилуулна.

Гадаад дахь Монгол судлалын хамгийн чухал vйл ажиллагааны нэг гэдгээ харуулсан тус хурал нь  2 ɵдрийн турш vргэлжилж, 4 салбар хуралдаан, “Монгол бичиг 21-р зуунд” хэлэлцvvлэг, Kонгрессын номын сангийн аялал, ЭСЯ-ны хvлээн авалт зэрэг олон тɵрлийн  арга хэмжээнээс бvтсэн цогц арга хэмжээ болсон юм.

Read more ...

UMONTV -ийн нэвтрvvлэг (Иргэний танхим-АНУ, Монгол Эмэгтэйчvvдийн Хɵгжлийн сан) 2011.04.22

Details
Created: Friday, 22 April 2011 20:35
Hits: 883

 

UMON TV-ийн ээлжит дугаар мэдээллийн хөтөлбөрөөр эхэлж байна. Энэ удаа “Иргэний танхим АНУ”-ын гишvvд  УИХ-ын дарга Д.Дэмбэрэл тэргүүтэй төлөөлөгчдөд  ил захидал гардууллаа, Чикаго хотод байгуулагдсан  “Монгол Эмэгтэйчүүдийн Хөгжлийн Сан” ТББ-ын анхны хурал боллоо, Сан Франциско хотод энэ оны 06 сарын 03,04-ний өдрvvдэд Монголын Соёлын өдрvvд болно, Арлингтоны “Walter Reed” төвд “Дурсамжаа хуваалцая” өдөрлөг боллоо зэрэг мэдээллvvд орлоо.
Дараа нь Чикаго хотод амжилттай бизнес эрхэлж, Америкийн зах зээлийн урсгалд хөл нийлvvлэн алхаж яваа М.Батдэлгэр эзэнтэй “Суши Мон” компаны ажил vйлс, амжилт бvтээлээс хийсэн сурвалжлага vзvvлнэ. Энд дарна уу

Read more ...

UMON TV-ийн нэвтрvvлэг (Бурхан багшийн дvйчин ɵдɵр, Азийн Соёлын өдөр...)

Details
Created: Saturday, 07 May 2011 16:52
Hits: 933

 

UMON TV-ийн ээлжит мэдээллийн хɵтɵлбɵрийн эхэнд  Бурхан багшийн дvйчин ɵдрɵɵр Гандантэгчилэн хийдийн тэргүүн Д.Чойжамц  тэргvvтэй лам нарын Вашингтоны монголчуудад  зориулсан  буян номын айлдвар, АНУ дахь МУ-ын Элчин Сайдын Яам, Монгол Соёлын Төвɵɵс  хамтран  жил бүр уламжлал болгон явагддаг "Мoнгол Судлалын 5-р бага хурал", Азийн соёлын ɵдрvvдийн хvрээнд  зохиогдсон Азийн орнуудын vндэсний хувцас сурталчилсан тоглолтын тухай, 6-р сарын 3-8-ны хооронд  Лос Анжелес орчмын Монголчуудын холбооны санаачлагаар  зохиогдох  “Монголын соёлын өдрүүд”-ийн дэлгэрэнгvй мэдээлэл, Соросын сангийн тэтгэлгээр Richmond-ын Их Сургуульд  зочин багшаар ажиллаад буцаж байгаа “Идэр” дээд сургуулийн  дэд захирал Бурмаатай хийсэн ярилцлага, Калифорни мужийн Аламеда хотод “Дашаа Доожоо” дэвжээний нэрэмжит бvрэн контакттай каратегийн тэмцээнийн тухай  зэрэг мэдээллvvд орж байна. Энд дарна уу.

Read more ...

UMON TV-ийн нэвтрvvлэг ( Балетын тɵгɵлдɵр хуурч Б.Мɵнгɵнчимэг) 2011. 04.15

Details
Created: Friday, 15 April 2011 20:28
Hits: 868

 

Монголд NTV болон Америкийн Виржиниа мужийн Олон Нийтийн Телевизийн 10 гаруй сувгуудаар, мɵн манай мэдээллийн спонсор orloo.com манай студийн umontv.us  цахим хуудсаар дэлхийн ɵнцɵг булан бvрт суугаа Монголчууддаа долоо хоног бvр нэвтрvvлгээ хvргэдэг UMON TV ээлжит дугаараа Чикаго хотоос цуврал болгон vзvvлж байгаа Аяны дугараа нэвтрvvлгээр эхэлж байна.

Урлагийн тэнгэрт vнэнчээр зvтгэн, хvчирхэг гvрэн Америкт мэргэжлээрээ ажиллан, басхvv монгол хɵгжимчний уран чадварыг гадаад орноо гайхуулан, дэлхийд тэргvvлэх Чикаго хотын “Joffrey Ballet” театрт 10 гаруй жил тасралтгvй амжилттай ажиллаж яваа  2004 оны “Цагаачлалын алдар” шагналт, Балетын тɵгɵлдɵр хуурч Буриадын Мɵнгɵнчимэгийн ɵргɵсɵн Аяны дугарааг энд дарж хvлээн авна уу.

Read more ...

More Articles ...

  1. UMON TV-ийн нэвтрvvлэг (Доктор Д.Жаргал) - 2011.04.08

Page 70 of 71

  • Start
  • Prev
  • 62
  • 63
  • 64
  • 65
  • 66
  • 67
  • 68
  • 69
  • 70
  • 71
  • Next
  • End
Copyright © 2025 UMONTV. All Rights Reserved.
Joomla! is Free Software released under the GNU General Public License.